"Борхүү"-г маргааш Дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна
Үйл явдал
/
2022-11-17

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар 5 дугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөн Борхүү хэмээн нэрийдсэн байдаг.

Тэгвэл Борхүү гурван нас хүрсэн байна. Түүнийг маргааш Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэн өгөхийг БОАЖЯ цахим хуудаснаа мэдээлжээ. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр амьтны үр төл 3 нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах, идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагатай зөвлөлдсөний дүнд хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлээд, ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулна.

Түүнд хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгахаар “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж, бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.237.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.