53-р сургууль болон 41Б,В,Г байрны орц гарц, явганы зам тохижилтын асуудлыг Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэнэ
Үйл явдал
/
2022-03-22

Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 41Б,В,Г байрны оршин суугчдын хувьд нэг орц гарцтай бөгөөд “Хашаа” арга хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэхийг хүссэн. Харин 53-р сургуульд хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн гадна талбайд явган хүний зам хийх тохижилтын ажлыг хүссэн юм.

 Үүний хүрээнд Баянзүрх дүүргээс газар дээр нь ажилласан. Энэ хүрээнд асуудлыг холбогдох удирдлагуудад уламжиллаа. Үүний үр дүнд

1. 41Б,В,Г байрны орц гарцны асуудлыг “Хашаа” арга хэмжээнд суулгах

2. 53-р сургуулийн гадна явган зам хийх асуудлыг Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Баянзүрх дүүргээс цахим болон бичгээр ирүүлсэн санал хүсэлтийг тогтмол хүлээн авч холбогдох алба хэлтэст уламжилж шуурхай арга хэмжээ авахыг хичээн ажиллаж байна. Иймд иргэн та бүхэн өөрт тулгамдсан болон амьдарч, ажиллах орчны талаар санал хүсэлтээ коммент хэлбэрээр ч илэрхийлэх боломжтой. Ингэснээр таны санал хүсэлтийг хүлээн авч, хийх ажлын эрэмбэд оруулж шийдвэрлэх боломжтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.67.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.