Баянзүрх дүүргийн 2,9,20,23 дугаар хорооны ӨЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо
Үйл явдал
/
2022-03-22

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүргийн 2,29,20,23 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд 4ш Aqua автомашиныг хүлээлгэн өглөө. Тэрээр

“Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө зогсолтгүй ажилласан эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын хэлтсийг УИХ-ын гишүүний хувьд дэмжиж ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2021 онд шаардлагатай автомашин, мотоциклийг хүлээлгэж өгч байсан. Харин өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтарч дүүргийнхээ 2,9,20,23 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө. Төрийн үйлчилгээ иргэдэд цаг, минут бүр тасралтгүй хүрч чаддаг байх ёстой. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнч байж, өшөө илүү иргэнд хүрч ажиллаарай” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд цар тахлын үед "Далайд дусал нэмэр" аяныг өрнүүлж нийт 40 гаруй мянган зорилтот бүлгийн иргэдэд тусламжийн багц хүргүүлснээс гадна Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд 7ш Приус-30, дүүргийн Онцгой байдлын хэлтэст иж бүрэн тоноглогдсон Starex, Цагдаагийн газарт 18 мотоциклийг гардуулан өгч байсан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.