Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 53 сургуулийн урд зорчих хэсэг шинээр байгуулж, ойр орчмын хашааг буулгана
Үйл явдал
/
2022-03-23

Хашаа нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 16-р хороо 53 сургуулийн урд талын төмөр хашааг буулгах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, зорчих хэсэг шинээр байгуулахаар боллоо. Сургуулийн гадна талбайд хүүхэд явах боломжтой зорчих хэсэггүй, автозамгүй учраас аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ талаар иргэдээс удаа дараа санал хүсэлт ирсэн учраас ийнхүү ажил хэрэгж болж байна. Сургуулийн захиргаанаас ч уг асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Мөн 16-р хорооны 41 В,Г,Д байрнуудын дунд байрлах бетон хашааг буулгах ажил хийгдэхээр боллоо. Тухайн байрны ойр орчимд амьдардаг сурагчид 2,3 хашааг давж сургуульдаа очдог. Ингэхдээ гэмтэх эрсдэлтэй байгааг эцэг эхчүүдийн зүгээс хэлж, буулгах саналаа хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Ц.Алтанзагас газар дээр нь ажиллаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх хашааг буулгана гэдгийг мэдэгдсэн юм. Харин иргэдийн хувьд автомашины замаар тойрч автобусны буудалд очдог гэх мэт хүндрэлтэй асуудлууд байна. Тийм учраас энэ 7 хонотоо багтаан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж арга хэмжээ авна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.