Үрсээ анхааръя, үргэлж анзааръя” аян өнөөдрөөс зохион байгуулагдаж эхэллээ
Үйл явдал
/
2022-11-18
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарч байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд “Анзаар аянг” Баянзүрх дүүрэг зохион байгуулна. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг хийнэ.
Энэ хүрээнд Баянзүрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Засаг даргын тамгын газар, хэлтэс албаны дарга, хороон Засаг дарга дарга нартай өнөөдөр хамтарсан уулзалт сургалтыг зохион байгууллаа.
Энэ төрлийн илэрсэн нэг гэмт хэргийн ард илрээгүй 10 хэрэг байдаг. Мөн залуучууд, өсвөр үеийнхэн холбогдох болсон нь анхаарал татаж байгаа. Тиймээс Баянзүрх дүүрэг “Үрсээ анхааръя, үргэлж анзааръя” уриан дор урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх болон нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.4.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.