“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай тэмцэх баг ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙГ зарсан  Ч.ХҮРЭЛБААТАР сайдыг онилжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-19

Монголын төрд боловсрол мэдлэгтэй нь бус бүлэлэл, мафийн сүлжээ сайтай нь ГИШҮҮН, САЙД БОЛДОГ гэсэн шинэ аффоризм бий болжээ. Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй “ОЮУТОЛГОЙН БҮЛЭГЛЭЛ”, Сү.Батболд удирдагчтай “ТАВАН ТОЛГОЙН БҮЛЭГЛЭЛ”, Женко Х.Баттулга эзэнтэй “ТӨМӨР ЗАМЫН БҮЛЭГЛЭЛ”, Ч.Хүрэлбаатар жанжинтай “НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛ”, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй  “ХӨГЖЛИЙН БАНКНЫ БҮЛЭГЛЭЛ”, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын овгоруудтай “ЭРДЭНЭТИЙН БҮЛЭГЛЭЛ”,  Хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг тэргүүнтэй “ЖДҮ сангийн бүлэглэл” гээд том жижиг төрөл бүрээр АШИГ ХҮРТЭЖ, наймаа хийж, түрүйвчээ зузаатгах боломжтой төслүүдийг УЛСТӨРЧИД хуу хаман халаасалж, шавхруу, үлдэгдлийг нь ард түмэнд хүртээдэг.

Засгийн газраас “Хөгжлийн банк”-ны бүлэглэлтэй “дайн зарлаад” ялах шатандаа яваа. Саяхан “НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ” арга хэмжээ авахаар хөдөлж эхлэв. Хэзээнээсээ НҮҮРСНИЙХЭНТЭЙ зузаан холбоо тогтоож “ХОТГОР ШАГАНЫН ОРДЫГ ЗАРЧИХСАН” Ч.Хүрэлбаатар сайдын бүлэглэл айн чичэрч ихэд сандарцгааж буй бололтой.

Нам дотроо түс тас яриатай, хэн нэгний алдаа мадгийг ил цагаан хэлчихдэг Баттөмөрийн Энхбаяр гишүүн түүнийг “ТӨСВИЙН ХУЛГАЙЧ, ХУУЛИЙН ХУЛГАЙЧ” хэмээн олон нийтэд тод зарлаж улмаар сошиал орчинд байлдаж гарав. Ч.Хүрэлбаатар гишүүнийг “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ” гэдгийг өмнө нь Ж.Мөнхбат гишүүн ч зарлаж байсан удаатай. Увс аймгийн Сагил сум дахь “ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙ”-г ах дүү нар, жолоочтойгоо нийлж Солонгосын компанид зарсан нь ил болчихсон. Ийм учраас түүнийг ХУЛГАЙЧ гээд цоллоод байгаа юм. Нэгийг зарж болсон юм чинь нэлээдийг зарж их хэмжээний ашиг олох үйлсэд ханцуй шамлан гар дүрж оролцсон байж болзошгүй гэж тэд хардаж буй.

Нүүрсний хулгайг илрүүлэхэд Ч.Хүрэлбаатар сайдыг онилсон нь хамгийн зөв сэжүүр байж ч мэдэх л юм. Ээдрээтэй утасны үзүүр атгасан хүн тавихыг боддоггүй шүү дээ. Ямар сайндаа л түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэстэн дамнасан компаниудтай холбоотой, Эх орныхоо баялагийг зарж борлуулсан, гадны хөрөнгө оруулагчдийг илт өөгшүүлэн дэмжигч, хэт баяжсан 30 гэр бүлийн нэг” хэмээн үзэж ДӨРВӨН УДАА ХОРИГ ТАВЬЖ байхав дээ!!!

Юманд учир, суманд гичир гэж үгтэй дээ, Монгол түмэн, төрийн хууль хоёр ШҮҮХЭЭ ШҮҮЖ, цагаатгахаа цагаатгадаг л юм. Хэрхэхийг ёстой ТЭНГЭР Л МЭДЭГ!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.