Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд спортоор өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав
Үйл явдал
/
2022-11-19

Байгууллагын удирдлагын үйл ажиллагааг зохион бүрдүүлэх болон баримтжуулахад чухал үүрэг, хариуцлагатай оролцдог Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс үйлдвэрийн газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд волейбол, сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулав.

Тэмцээнд дөрвөн багийн нийт 50 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос волейболын тэмцээний тэргүүн байрыг Д.Уламсайхан ахлагчтай “Victoria” баг, дэд байрыг Б.Энхмаа ахлагчтай “МАБЭЭС” баг эзэллээ. Харин сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт Д.Саранзаяа ахлагчтай “Super duper” баг, дэд байрт Д.Уламсайхан ахлагчтай “Victoria” баг шалгарсан юм. Волейболын тэмцээний тэгш тоглогчоор Ган бөөрөнцгийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтан Д.Саранзаяа, сагсан бөмбөгийн тэмцээний тэгш тоглогчоор Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн бичиг хэргийн ажилтан Б.Отгонзул нар шалгарчээ. 
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдрийг угтсан үйл ажиллагаанууд 11, 12-р саруудад цувралаар зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.