“НҮҮРСНИЙ БААТАР” Н.Удаанжаргал сандарч, дутааж явахаар “нууц гэрээ”-ддээ тайлбар хийнэ үү!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-19

Монгол Улсын Засгийн газраас томоохон төслүүдэд их хэмжээний мөнгө олгосон төрийн нууцад хамрагдах “оффтек” гэрээнүүдийг ил болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний удирдлагууд, түүний охин компаний захирлуудыг “онилоод” байгаа. Энэ хүрээнд “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Норовсамбуугийн Удаанжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж буй.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2019-2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, захиалагчийн хяналтыг амжилттай хийж гүйцэтгэсэн бол Монгол Улсын анхны I зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын суурь бүтэц барьж, байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна

МАН-ын буянаар төрийн өмчит компани удирдаж, том төслүүдийг эхлүүлсэн тэрбээр өмнөх Ерөнхийлөгчөөс ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор шагнуулсан нь Монголын говьд монголчуудын хүч хөдөлмөрөөр барьж гүйцэтгэсэн төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан тухайн компанийн ажилчдын хичээл зүтгэлд олгосон төрийн дээд шагнал юм.

Нүүрсний бүлэглэл тэмцэх Засгийн газрын ажиллагаанд гогдуулчихгээд буй Н.Удаанжаргал нь жилд 155 сая 300 мянган төгрөгийн орлогтой бол 380 саяын үнэ бүхий хоёр орон сууцтай аж.  Land Cruiser 200, Nissan, Qashqai, Nissan, Patrol зэрэг туулах чадвар сайтай жийп машинуудаа 252 саяар үнэлжээ. Хурдан удмын 25 адуу, сайн үүлдрийн 208 үхэр, 150 хонь, 250 ямаа зэргээс бүрдсэн мал аж ахуй нь 585 саяын үнэд хүрэх бол 157 саяын үнэт эдлэлтэй, 119 сая 289 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ.  Тэрбээр “Туулайн хан” ХХК-ийг 100 хувь, Содон ном ХХК-ийн 60 хувь,  “Лэнд мн”-ийн 80 мянган ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг байна.

Хэнээс ч гуйхааргүй хөрөнгөтэй, чинээлэг амьдралтай энэ мэт хурган дарга нар төрд шургалж НУУЦ ГЭРЭЭ байгуулан татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулж байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.30.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.