17 настай хүүхэд гар утсан дээрээ бичлэг хийгээд 12 давхраас үсэрч амиа хорложээ
Үйл явдал
/
2022-11-19
     Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар байрны 12 давхраас 17 настай эрэгтэй хүүхэд үсэрч, амиа хорложээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Өндрөөс унаж нас барсан хүн байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 17 настай, эрэгтэй Б нь 12 давхраас унаж, нас барсан байжээ.

Талийгаач амиа хорлосон нь урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Тэрээр гар утсан дээрээ “Би чамд хайртай байсан, би үхлэ”  гэх бичлэг хийж, үлдээсэн байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.254.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.