Баянгол дүүргийн 34 хороо, харьяа 21 байгууллагад “Баримтаа цэгцэлье-2022”, “Архивын урьдчилсан үзлэг” аяныг зохион байгуулна
Үйл явдал
/
2022-11-16

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 11 үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс танилцууллаа.

Гэр хорооллын шороон замыг хусах ажил 90 гаруй хувьтай байна

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга гэр хорооллын шороон замыг хусах үүрэг даалгаврыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон хороодын Засаг дарга нарт өгсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар

  • 2-р хороонд 3 байршилд
  • 9-р хороонд 9 байршилд
  • 10-р хороонд 16 байршилд
  • 11-р хороонд 3 байршилд
  • 16-р хороонд 1 байршилд
  • 20-р хороонд 3 байршилд
  • 21-р хороонд 22 байршилд
  • 22-р хороонд 30 байршилд
  • 23-р хороонд 16 байршилд
  • 25-р хороо-Голден Парк-2 хотхоны урд нэмэлтээр нэг байршилд шороон замыг хуссан байна.

Түүнчлэн гэр хорооллын шороон замыг хусахад зарим нэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа бөгөөд тодруулбал, доороо инженерийн шугам сүлжээ, кабельтай, зарим гудамж хэт нарийн байдгаас техник орох боломжгүй байх мөн газрын хэвгий ихтэй зэрэг шалтгааны улмаас гэр хорооллын бүх гудамжинд хусалт хийхэд хүндрэл үүссэн аж.     

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад усан спортын боловсрол олгоно

Дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр сургуулийн насны хүүхдүүдийг усанд сэлж сургах, усны боловсрол олгох чиглэлээр  бассейны хүрэлцээ, багшлах хүний нөөц зэрэг тулгамдаж буй асуудлуудыг харгалзан шат дараатай хамруулах төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спортын хороо хамтран төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн 3452 сурагчийг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс 2024 оны зургаадугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хамруулах хөтөлбөрийг боловсруулаад байна.

Дүүргийн хэмжээнд дугуйн зам, авто зогсоол, ногоон байгууламж нэмэгдүүлэх судалгааг гаргалаа 

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороодод дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж, дугуйн зам, авто зогсоол нэмэгдүүлэх байршил, тооцоо судалгаа, зураг төсөл боловсруулах, арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврын хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол, дугуйн зогсоол нэмэгдүүлэх судалгааг гаргасан байна. Судалгаагаар Хасбаатарын гудамж, Эх Нялхсын гудамж, Туулын гудамж, Их тойруугийн гудамжны баруун тал, Амарсанаагийн гудамж, Чингүнжавын гудамж, Өргөө кино театрын уулзвараас Энхбаярын зам, Хатанбаатар Магсаржавын гудамж, 30 дугаар хороо Үерийн далангаас Амарсанаагийн гудамж хүртэл гээд нийт 21 км замд дугуйн зам тавих судалгааг гаргажээ.  

Мөн дүүргийн 14 хорооны 24 байршилд, 8196м2 талбайд автомашины зогсоол байгуулах судалгааг хийсэн бол 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23, 29 дүгээр хорооны нийт 13 байршилд, 15400м2 талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн судалгааг гаргажээ.

Дүүргийн хэмжээнд Засаг даргын нэрэмжит “Архивын урьдчилсан үзлэг”-ийг зохион байгуулна

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг дүүргийн төрийн байгууллагуудын дунд Засаг даргын нэрэмжит “Архивын урьдчилсан үзлэг”-ийг 2022 оны арваннэгдүгээр сарын 18-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болсон тухай мэдээллийг өглөө.

Ингэхдээ тэрбээр энэ үзлэгт Баянгол дүүргийн харьяа 21 байгууллага, дүүргийн 34 хороо гээд нийт 55 байгууллага хамрагдана. Архивын урьдчилсан үзлэгийг  

  • Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа
  • Байгууллагын архивын үйл ажиллагаа
  • Байгууллагад ирсэн өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлт
  • Байгууллагын ажпын зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлээр явуулна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн энэ удаагийн дүүргийн Засаг даргын нэрэмжит “Архивын урьдчилсан үзлэг”-ийг дүүргийн архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох зорилгоор 2023 онд зохион байгуулагдах “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг угтан зохион байгуулж буй юм байна.   

“Баримтаа цэгцэлье-2022” нэг сарын аяныг зохион байгуулна

 

Дүүргийн Засаг даргын А/488 тоот захирамжийн хүрээнд “Баримтаа цэгцэлье-2022” нэг сарын аяныг аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болсон байна. “Баримтаа цэгцэлье-2022” аяны хүрээнд:

  • Албан ёсны болон захиргааны статистик мэдээ (Мэдээний маягт, заавар аргачлал, баримтжуулалт, баяжилт, архив, уялдаа холбоо)
  • Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, шинэчлэлт, баяжилт (хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөлт)
  • Хилийн цэсийг өөрчлөн шинээр үүсгэн байгуулагдсан хороодод албан ёсны болон захиргааны статистик мэдээ, хотын хөгжлийн индекс болон холбогдох бусад мэдээ, судалгааг хэрхэн шилжүүлсэн талаарх мэдээллийг нягтлах, цэгцлэх ажлыг зохион байгуулах аж.

Тухайлбал, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, шинэчлэлт, баяжилтын ажлын хүрээнд “Өрхийн тэргүүлэгчийн жагсаалт”-ийг уншуулан өрхүүдийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийх бөгөөд ингэснээр хүн ам, өрхийн мэдээллийн сангийн алдааг засварлан мэдээллийн чанар сайжрах юм.

Томуугийн вакцины хамрагдалт 46,6 хувьтай байна

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэд дарга Ц.Түмэндэмбэрэл томуугийн вакцин болон эрт илрүүлгийн үзлэгийн явцын талаарх мэдээллийг өглөө. Ингэхдээ “Томуугийн вакцинд 1-5 насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, жирэмсэн эхчүүд болон өндөр настнууд хамрагдах ёстой бөгөөд дүүргийн хэмжээнд 37 мянга гаруй хүн хамрагдана. Тэгвэл өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй иргэн буюу нийт хамрагдах ёстой иргэдийн 46,6 хувь нь хамрагдаад байна. Томуугийн вакцинд сургуулийн хүүхдүүд харьцангуй бага хамрагдаж байна. Бага хамрагдаж байгаа шалтгаан нь хүүхдүүдэд томуугийн вакцин хийхдээ эцэг эхчүүдээс нь заавал зөвшөөрөл авдаг. Гэтэл эцэг эхчүүд нь зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зурахгүй байна. Иймд сургуулийн захиргаа болон багш нар эцэг эхчүүдэд томуугийн вакцин нь томуугийн хүндрэлээс сэргийлдэг, томуугийн дэгдэлтийн үед маш сайн хамгаалж чаддаг гэдгийг ойлгуулах нь зүйтэй байна.  

 

Хоёрдугаарт, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. Манай дүүргийн хэмжээнд 236,385 хүн энэ үзлэгт хамрагдах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар эрт илрүүлэх үзлэг дүүргийн хэмжээнд 28,5 хувьтай байна. Энд нэг зүйлийг тайлбарлахад эрт илрүүлэх үзлэг нь дурантай болон дурангүй багц гэсэн хоёр төрлөөр хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэх үзлэгт 0-17 насныхны хамрагдалт 75 хувьд хүрсэн бөгөөд энэ нь дурангүй багц. Харин дурантай багц нь дурангийн нөөц бололцоо эмч нарын ачааллаас үүдэн удаашралтай байгаа бөгөөд нэг дурангийн эмч өдөрт 10 хүртэлх хүнийг үздэг. Мөн эрт илрүүлэгтэй холбоотой гомдол саналууд ихэвчлэн дурантай багцууд дээр гарч байгаа. Иймд албан хаагчид та бүхэн дурантай багц ямар учраас удаашралтай байгаа талаарх мэдээллийг иргэддээ зөв ойлгуулж мэдээлэл өгөөрэй. Мөн эрт илрүүлэх үзлэг нь бүх нийтийг хамарсан учраас эрүүл мэндийн яаралтай шалтгаанаар үзүүлэх гэж байгаа хүмүүс харьяа дүүргийн амбулатори, эрүүл мэндийн төвд хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой” гэсэн юм.

Шахмал түлшний хэрэглээ түүхий нүүрсний хяналт угаарын хийн  хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргацагдаагийн хошууч Н.Ариунтөгс 2022 оны арваннэгдүгээр сарын эхний 14 хоногийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн. Ингэхдээ арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт тус хэлтэст Зам тээврийн хэрэг, ослын 925 дуудлага мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэсэн. Цаашид,

 

  • Нийслэлийн Засаг даргын баталсан “Шар дарцаг” арга хэмжээний хүрээнд дүүргийн ЕБС-уудад гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг хуваарийн дагуу хийх
  • Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-Цагаан шугам-2022” уралдаант тэмцээнийг энэ сард зохион байгуулна  
  • Ерөнхийлөгчийн баталсан “Эрүүл Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд ажил, арга хэмжээ зохион байгуулна
  • Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ түүхий нүүрсний хяналт угаарын хийн  хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллана гэсэн юм.

 

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг өглөө

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.242.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.