Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо
Үйл явдал
/
2022-11-20
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид “Мэдээллийн цаг” хөтөлбөрт хамрагдлаа.

Тухайлбал, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн “Хүний нөөц – нийгмийн баталгаа-2024” арга хэмжээг батлах тухай 32 дугаар тогтоолын хүрээнд ЗДТГ-ын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг ахиулах, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулахаар “Мэдээллийн цаг” хөтөлбөрийг тогтмол явуулж байхаар болсон.

Энэ удаад “Эртэч Монгол” хөтөлбөртэй хамтран “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, Ажлын байрны аз жаргал” сэдэвт сургалт зохион байгуулж, тус хөтөлбөрийн санаачлагч, JCI байгууллагын төслийн удирдагч Н.Энхбаатар илтгэл тавилаа.
Сургалтад Засаг даргын Тамгын газрын 50 гаруй албан хаагч оролцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.