“SAVE ANGELS” төслийн хүрээнд Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 400 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа
Үйл явдал
/
2022-11-20

11-р сарын 17-нд дэлхийн дутуу төрсөн нярайн өдөр тохиож байна. Энэ өдөр ЭМЯ дээр JCI Монгол ТББ-аас хэрэгжүүлдэг дутуу төрсөн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой "Save Angels" төслийн хүрээнд дутуу төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 400 орчим сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг, JCI Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, салбар байгууллагын гишүүд мөн Говь-Алтай болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөллүүд оролцлоо.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг "ЭМЯ-ны зүгээс эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх төрөх эмнэлгийн төрөх ор болон тасгийн орыг иж бүрэн шинэчилсэн. Мөн улсын хэмжээнд эх, нярай, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр 168 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, хүчин чадлыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр JCI Монгол байгууллагаас 400 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулж өгсөнд талархал илэрхийлье." хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.