Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийнхэн Урлагийн наадмын цом гардлаа
Үйл явдал
/
2022-11-20

Засвар механикийн заводын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтран Заводынхоо түүхт 45 жилийн ойг угтан "Урлагийн наадам” зохион байгууллаа.

Энэхүү наадамд тус заводын есөн хэсгийн 180 гаруй ажилтан оролцож, таван төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийнхэн тэргүүн байр эзэлж, цомын эзэд боллоо. Харин Хайлах хэсгийнхэн дэд байрт, Эрчим зүйн албаныхан гутгаар байр эзэлсэн байна.

Урлагийн наадмын шилдэг дууны төрөлд Засвар угсралтын хэсэг, шилдэг бүжгийн төрөлд Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсэг, шилдэг жүжигчилсэн тоглолтоор Металл хийцийн хэсэг, шилдэг чөлөөт үзүүлбэрт Механикийн албаныхан, шилдэг хөгжмийн төрөлд Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн хамт олон шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.183.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.