Э.Бат-Үүл МЕТРО БАРИХЫГ хотын дарга, түгжрэлийн сайд нарт САНУУЛАВ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-20

Улаанбаатар хотын Засаг дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүлийн нэрийн хуудас болсон нэг том төсөл бол МЕТРО БАРИХ байв. Япон улсын Засгийн газар, ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар зураг төсөл, ТЭЗҮ-нь хийгдчихсэн байсан уг төслийг МАН-ынхан улстөрийн зорилгоор гацаасан байдаг. Гэвч эцсийн дүндээ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ арга буюу “МЕТРО БАРИХ ХЭРЭГТЭЙ” гэдгийг түгжрэл хариуцсан Засгийн газрын гишүүн нь ойлгосон. Хотын удирдлагуудад МЕТРО барих төслийг лоббидоод явж байгаа.

Их хэмжээний цас гэнэт орсоноос үүдэн хотын замууд ачаалалд орж ТЭГ ЗОГСОЛТ болов. Засгийн газраас онцгойлон анхаарч байгаа ч замын түгжрэлийг шийдэх МЭРГЭН АРГА сийлж чадахгүй байсаар өвөлтэй залгасан нь МАНай дарга нарын үнэн нүүр царай. 420 тэрбум төгрөгийг эвтэйхэн хуваагаад илчихсэн тэд ч ТАГ ДҮЛИЙ болов.

Энэ байдлыг гудамжнаас ажигласан хотын экс дарга Э.Бат-Үүл хотын удирдлагууд, сайдад хандан МЕТРО БАРЬ гэсэн санаагаа дахин илэрхийлжээ. Тэрбээр “Хотын түгжрэлийг шийдэхийн тулд юуны өмнө Энхтайваны өргөн чөлөөний газар доогуур метро тавих, хотын дундуур явсан төмөр замыг хос болгох ажлуудыг яаралтай эргэж сэргээх хэрэгтэй! Хувийн хэвшилд хариуцуулбал цаадуул чинь 2-3 жилийн дотор хийчхэнэ. Сумъяабазар аа. Сүхбаатар аа" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.