Дүүргийн залуусын дунд алхалтын ач холбогдлыг танилцуулах явган аялал зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-20
Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын 18-35 насны залуусын дунд явган аялалыг зохион байгууллаа. Энэхүү аялалын зорилго нь дүүргийн иргэд, хүүхэд залуусыг хөдөлгөөний дутагдал болон чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн, алхалт, явган аялалд уриалах, эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулсан уг явган аялалд нийт 150 иргэн оролцсон бөгөөд залуусын дунд “Нисдэг таваг”-ны тэмцээн зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.174.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.