Төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутагт амжилттай хэрэгжүүлэн, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөний төлөөлөгчдөд Цахим харилцаа, хөгжлийн яамны хэлтсийн дарга А.Золзаяа "Цахим шилжилт-Цахим жишиг аймаг", Эдийн засаг хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр "Бүс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт-Шинэ сэргэлтийн бодлого", Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал Д.Байгал "Төрийн албаны сургалтын тогтолцоо", НҮБ-ын Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн үндэсний зөвлөх Д.Отгон "Төрийн албан хаагчийн ёс зүйн өнөөгийн байдал, эрх зүйн орчин-Тэгш гарааны шударга нөхцөл, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай "Булган аймгийн Төрийн албан хаагчийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ", Удирдлагын академийн сургалтын албаны дарга Я.Бямбаяр "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль" Лектор Н.Отгон-Алтанцоож "Төрийн албан хаагчийн Энгэйжмент" сэдвүүдээр илтгэл, сургалт орлоо.
Тус зөвлөгөөний оролцогчид цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг онцолсон юм.
-
18 цаг 48 мин
-
18 цаг 48 мин