Аймгийн онцгой комисс хуралдлаа
Үйл явдал
/
2022-04-06

Булган аймагт 2021 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн нийт 15 суманд шүлхий өвчний 66 голомт бүртгэгдэн, нийт 447 өрхийн 17685 толгой мал өвчилж тэмцэх арга хэмжээг авч ажиллаж байна. Булган аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж цаг үеийн чанартай зарим асуудлуудыг хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаар Сэлэнгэ суманд 2021 онд тохиолдсон үерийн эргийн нуралтын улмаас үүссэн нөхцөл байдалтай ажлын хэсэг очиж танилцахад өнгөрсөн оны 7-8 сард орсон 4-5 удаагийн хүчтэй аадар борооны улмаас эрэг тэлж ,гүүр нурж унах эрсдэл үүссэн байна. Аймгийн онцгой комиссоос тодорхой зардлуудыг гарган зураг төсвийг хийлгэж, Улсын онцгой комисст хүсэлт уламжилахаар боллоо. Харин шүлхийн өвчлөлтэй тэмцэх ажлын хүрээнд 16 сум 75 багийн хувьд дэгдээд байсан өвчлөлийг вакцинжуулалт хийж харьцангуй дарж авчээ. Аймгийн хэмжээнд 42000 тун шүлхийн вакцин ирсэнээс тархалт өндөртэй сумдуудад зураглалын дагуу хийж тодорхой хэмжээний нөөцтэй үлдээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.