Д.Амарбаясгалан: Төрийн бүх үйлчилгээ ЦАХИМ болж, хүнд суртал үгүй болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-20
Төрийн бүтээмжийн үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааныг Д.Амарбаясгалан сайд даргалав. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас ур чадвартай, цомхон, мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай төрийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэхийн тулд Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгуулсан. Тус хороо төрийн байгууллагыг хэрхэн иргэнд чирэгдэлгүй, нээлттэй, ил тод байх талаарх анхдугаар хуралдаанаа хийлээ. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож чаддаггүй, хүний оролцоо хэт их зэрэг асуудлаас үүдэн хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг. Энэ байдлыг цахим технологид суурилсан, иргэн төвтэй төрийн байгууллага болгож дэвшилтэт өөрчлөлт хийснээр иргэдийн өдөр тутмын амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Цар тахлын улмаас амьдралын шинэ хэв маяг нэвтэрч, үүнд тохирсон засаглал бидэнд шаардлагатай байна. Төр хүн төвтэй үйлчилгээ үзүүлдэг, датанд суурилж шийдвэр гаргадаг, цахим технологийг ашигладаг байх нь энэ цаг үед нийцнэ гэдгийг Үндэсний хорооны гишүүд онцолж байна. Тиймээс Төрийн бүтээмжийн Үндэсний хороо засаглалын шинэ хэв маягийг нэвтрүүлэхэд зөвлөн, зохицуулах үүрэг гүйцэтгэж, гарсан санал бүрийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байна" хэмээлээ. Энэ нь эцсийн дүндээ төрийн байгууллага иргэндээ хүрч ажилладаг, мэдрэмжтэй, цахимжсан, ур чадвартай байх тогтолцоог бүрдүүлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.