Дэд сайд М.Ганхүлэг мал эмнэлгийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа
Үйл явдал
/
2022-11-22
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Мал эмнэлгийн ерөнхий газрын ажилтан албан хаагчидтай уулзаж, санал солилцон, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлийнхээ талаар танилцууллаа. 

Уулзалтын эхэнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл өгсөн юм

Дэд сайд М.Ганхүлэг:  
-Мал эмнэлгийн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, богино хугацааны сургалтын хөтөлбөр бий болгох
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд шинэ санаачилгын уралдаан зарлаж, тэдний саналыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусган ажиллах
-Малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох цахим системийг илүү боловсронгуй болгон хөгжүүлэх
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтэд анхаарах 
-Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход шаардагдах баримт бичгийн бүрдлийг цөөрүүлэх, хялбар болгох зорилгоор “Нэг цонхны үйлчилгээ”-г бий болгох
-Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулж, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлсэн юм. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын албан хаагчид дэд сайд М.Ганхүлэгийг биечлэн уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, санал солилцож байгаад талархлаа илэрхийлээд өөрсдийн зүгээс хэд хэдэн саналыг хэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.