Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх, суурь судалгаа хийх, татаж гаргах ажлын хэсгийн IV дүгээр хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-11-22
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
-Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого-төлөвлөлтийн тухай;
-Татан гаргах ажиллагааны инженерийн тооцооллын тухай;
-Татан гаргах ажиллагааны технологийн шийдлийн тухай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
-Татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
-Татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаарлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны 1 дүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох;
-Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг ажлыг хэсгийн дэд дарга, БХ-ын сайд Г.Сайханбаярт хариуцуулах;
-Татан гаргах ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангуулж 2023 оны 6 сарын 10-наас өмнө ажлын хэсэгт танилцуулахыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд тус тус үүрэг болгов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.151.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.