Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны математикийн төрөл амжилттай боллоо
Үйл явдал
/
2022-04-07

Улсын Математикийн 58 дугаар төрөлжсөн олимпиадын 2-ын даваа 2 өдрийн турш үргэлжилж өнөөдөр амжилттай өндөрлөлөө. Олимпиадын шагналыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БШУГ-ын дарга Ж.Ганболд, МУГБ, Доктор, профессор Д.Шагдар багшийн хүү “Цонхлон сан”-ийн тэргүүн Ш.Лхагва, МУБИС-ын Математикийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Б.Сандагдорж нар гардууллаа. Улсын олимпиадад оролцох тэргүүн байр эзэлсэн багш, суралцагчдын зардлыг Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ санхүүжүүлж ажиллахаа хэлээд амжилт хүслээ.

Тус олимпиадад 9, 10, 11, 12 дугаар анги, багш төрлөөр 80 хүн өрсөлдөж дараах байруудыг эзэлж, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.

Нэг: 9-р ангийн суралцагч төрөлд:

• 1-р байр 3-р сургууль Батдэлгэр овогтой Мөнхжин

• 2-р байр Хялганат Баатар овогтой Хонгорзул

• 3-р байр Сайхан Нямсайхан овогтой Наранзаяа

Хоёр: 10-р ангийн суралцагч төрөлд:

• 1-р байр 1-р сургууль Отгондорж овогтой Ариунтуяа

• 2-р байр 3-р сургууль Төгсбаяр овогтой Баянсан

• 3-р байр Хишиг-Өндөр Пүрэв-Очир овогтой Мөнхзолбоо

Гурав: 11-р ангийн суралцагч төрөлд:

• 1-р байр 1-р сургууль Эрхэмбаяр овогтой Хонгорзул

• 2-р байр Хутаг-Өндөр Амарзаяа овогтой Ариунаа

• 3-р байр Гурванбулаг Банзрагч овогтой Хүслэн

Дөрөв: 12-р ангийн суралцагч төрөлд:

• 1-р байр Тэшиг Мөнгөнсүх овогтой Эрдэнэзаяа

• 2-р байр ЭӨЦС Хишигдаваа овогтой Чулуунчимэг

• 3-р байр Хутаг-Өндөр Ариунболд овогтой Буяндэлгэр

Тав: Математикийн багш төрөлд:

• 1-р байр 1-р сургууль Золбаяр овогтой Гэрэлмаа

• 2-р байр Рашаант Төмөр-Очир овогтой Гантулга

• 3-р байр ЭӨЦС Пүрэвсүрэн овогтой Золжаргал

Түргэн бодолтын багш төрөлд: 1-р байр Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн багш Н.Хандсүрэн, 2-р байр Булган сумын 1-р сургуулийн багш Д.Нарангэрэл, 3-р байр Булган сумын ЭӨЦС-ийн багш М.Одонтунгалаг, өөрийн нэрэмжит шагналыг Булган сумын 3-р сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Х.Буянзаяад МУБИС -ын Математикийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Б.Сандагдорж гардууллаа. Мөн МУГБ, Доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит шагналын ахлах ангийн “ШИЛДЭГ” сурагчаар 1-р байр Тэшиг сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Мөнгөнсүх овогтой Эрдэнэзаяа, дунд ангийн “ШИЛДЭГ” сурагчаар Булган сумын 1-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Отгондорж овогтой Ариунтуяа, “ШИЛДЭГ” багшаар 1-р сургуулийн багш Золбаяр овогтой Гэрэлмаа нар шалгарч “Өргөмжлөл”, тус бүр 100 долларын шагналын эзэн боллоо. Шилдгийн “ШИЛДЭГ” сургуулиар Булган сумын 1 дүгээр сургууль шалгарч “Өргөмжлөл”, сургалтын хэрэглэгдэхүүнээр шагнуулж, шагналыг “Цонхлон сан”-ийн тэргүүн Ш.Лхагва гардууллаа. Бүх багш, суралцагч нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.