"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн бойжигчдын сонгон шалгаруулалт эхэллээ
Үйл явдал
/
2022-11-23
Хөтөлбөрийн тухай
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компанийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна.
Инкубаторт элсэх хүсэлт гаргагчдын бүрдүүлэх материал
1.Хуулийн этгээдийн танилцуулга, (байгуулагдсан огноо, үйл ажиллагааны танилцуулга, алсын хараа, зорилго, холбоо барих, бусад мэдээлэл),
2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
3.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт
4.Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгарах онцлог, давуу тал (бүтээгдэхүүн үйлчилгээний инновацлаг байдал, зураг,бичлэг хавсаргах),
5. Бизнес төлөвлөгөө,
6. Шинэлэг бүтээлч санаа,
7.Нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх,
8.Ажлын байр нэмэгдэх эсэх,
9.Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл.
​Сонгон шалгаруулалтын хугацаа
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд оролцогчдын материалыг 2022 оны 11-р сарын 10-ны өдрөөс 11-р сарын 24-ны хооронд цахимаар хүлээн авах ба шаардлага хангасан оролцогчдыг 2 дахь шатанд хамруулна.
Анхааруулах зүйл
Бойжих хүсэлт гаргагчийн бичиг баримтын бүрдэл дутуу, бичгийн стандарт хангаагүй, хуурамч мэдээлэл ирүүлсэн эсхүл үйл ажиллагаа нь төвийн зорилгод нийцэхгүй материал ирүүлсэн оролцогчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
Бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр ороорой.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.57.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.