Баянгол дүүргийн Хүүхдийн чуулган-2022 зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-11-24
Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн чуулган “ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриатайгаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулган нь Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан өдрийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд Чуулганд Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн Төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Залуучуудын элч Т.Хулан, дүүргийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд болон 400 гаруй хүүхэд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар чуулганыг нээж, чуулганд оролцогчдод амжилт хүсэж, дүүргийн зүгээс хүүхдийн оролцоо, хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр зохион байгуулсан ажил болон цаашид төлөвлөсөн ажлаа товч танилцууллаа.

Чуулганы үеэр Дүүргийн хүүхдүүдийн саналаар  УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаярыг “ХҮҮХДИЙН ЭЛЧ”- ээр сонгож, Дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн батламжийг нь гардууллаа.

Тус чуулганд оролцсон хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, санал хүсэлтээ  албаны хүмүүст уламжилж, үе тэнгийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, соёлыг түгээгч байхыг эрхэмлэсэн уриагаар чуулганаа өндөрлүүллээ. Чуулганаар хүүхэд багачуудаас гарсан санал, хүсэлтийг сонсож, тэдний эрх ашгийг эрхэмлэн бодлого шийдвэртээ тусгаж, хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй орчин бий болгоход онцгой анхааран ажиллахаа албаны хүмүүс илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.138.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.