Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах өдөрлөг зохион байгуулагдана
Үйл явдал
/
2022-11-24
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн 4.3.4-т Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлын байрыг дүүргийн ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжин ажиллах зорилтын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мишээл групптэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн яармагт ажил олгогч байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон нээлтэй ажлын байрыг санал болгож, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчид иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар худалдан борлуулна.
Хан-Уул дүүргийн ажил хайгч иргэн Та тус яармагт идэвхтэй оролцоно уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.