Өмнөговь аймгийн хүнсчид Турк болон Арабын нэгдсэн Эмират улсад туршлага судалж байна
Үйл явдал
/
2022-11-24

Аймагтаа үйл ажиллагаа явуулж хүнсний салбарыг хөгжүүлж байгаа хүнс үйлдвэрлэгчид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны #Нутгийн_хишиг хөтөлбөрийн хүрээнд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот, Турк улсын Истанбул хотуудад очин хүнс болон, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг үзэн туршлага судалж улмаар орон нутгийнхаа хүнс үйлдвэрлэлд өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшил гаргах зорилготойгоор явж байна.

Дубай хотод нэг бөхт тэмээний сүүний үйлдвэр байх бөгөөд ингэний сүүгээр үйлдвэрлэсэн хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Мөн тэмээгээ аялагчдад үзүүлэх, түүнээс орлого олох тал дээр шинэлэг санаануудыг олж харсан уулзалт байлаа. Турк улсад 35 жилийн турш махны үйлдвэрлэл хийж буй Sekmece үйлдвэрийн техник технологитой танилцлаа. Тус үйлдвэр нь өдөрт 500 бод мал 5000 бог малын бэлтгэх хүчин чадалтай үйлдвэр бөгөөд махыг ангилан ялгах, хэрэглэгчийн хэрэгцээнд бүрэн нийцэхүйц сав баглаа боодлын орчин үеийн технологийн санаануудыг тус үйлдвэрээс олж харсан гэдгээ хүнсчид хэлж байна. Seymac махны тоног төхөөрөмжийн үйлдвэрийн үйлдвэрлэлтэй танилцаж дараагаар нь, HNC тоног төхөөрөмжийн дэлгүүрийг үзэж сонирхлоо. Мөн Турк улсын хүнсний ногоог хангадаг хүлэмжийн аж ахуй, талхны цех зэрэг үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.220.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.