Хилийн цэргийн 0131-р ангийн бие бүрэлдэхүүн Даланзадгад хотноо баригдсан хилчдийн орон сууцаа албан ёсоор хүлээн авлаа
Үйл явдал
/
2022-11-24
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд Хилийн 0131, 0166 дугаар ангид 713.0 сая төгрөгийн, 2021 онд 772.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байсан бол 2022 онд Хил хамгаалах байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, зарим заставыг уналгаар хангах, Хилийн 0131 дүгээр ангийн ажилчдын орон сууцыг шинээр барих зэрэгт 2,845.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, Хилийн 0131 дүгээр ангийн ажилчдын 20 айлын орон сууцыг орон нутгийн төсвийн 2,810.0 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгүүлж, ашиглалтад оруулж байгаа бөгөөд өнөөдрийн билэгт өдөр
албан ёсоор хүлээлгэн өгч аймгийн Засаг дарга бөгөөд хил хамгаалахад туслах хүчний дарга Р.Сэддорж үг хэлэн хилчдэд баяр хүргэлээ.
Хилчдийн орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын
дарга, бригадын генерал Н.Ганболд хүрэлцэн ирж, хил хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, том хөрөнгө оруулалт хийсэн Өмнөговь аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газарт талархсанаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.