Эрүүл мэндийн салбарт “Жендэрийн сургагч багш” бэлтгэх сургалт боллоо
Үйл явдал
/
2022-11-24
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн салбарт 2021-2024 онд хэрэгжүүлэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримтлах бодлого” түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/625 дугаар тушаалаар батлагдсан.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Жендэрийн салбар зөвлөлийг 2022 онд Эрүүл мэндийн сайдын А/150 дугаар тушаалаар батлан үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх арга хэмжээний төлөвлөгөө, салбар зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахын тулд салбарын албан хаагч, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг жендэрийн чиглэлээр сургах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг тогтмол зохион байгуулах, эрүүл мэндийн салбарт жендэрийн дүн шинжилгээг хөгжүүлэх, хүйсээр ангилсан мэдээ мэдээллийн ашиглалтыг сайжруулахын тулд Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банкны “Халдварт бус өвчний хяналт, эмийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн дэмжлэгээр жендэрийн мэргэшсэн 15 сургагч багшийг бэлтгэх сургалтыг 2022 оны 4 дүгээр сараас эхлэн үе шаттай зохион байгуулагдаж 11 дүгээр сард амжилттай дууслаа.

Тус сургалтад Эрүүл мэндийн яам, харьяа эрүүл мэндийн байгууллага, агентлаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд “Жендэрийн сургагч багш”-аар бэлтгэгдлээ.
Бэлтгэгдсэн “Жендэрийн сургагч багш” нар цаашид Эрүүл мэндийн салбартаа жендэрийн эрх тэгш байдал, хэвшмэл ойлголт, хүйсээр ангилсан мэдээ, мэдээлэл, дүн шинжилгээ хийхэд түүчээлэн, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, бодлогын хэрэгжилтийг хангах, жендэрийн сургагч багшийг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд гүүр болон ажиллах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.96.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.