"БИДНИЙ БАХАРХАЛ" төслийн хүрээнд цуврал уулзалт, өдөрлөгүүдийг зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-11-24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар "Бидний бахархал" төслийг эх орон даяар хэрэгжүүлж байна.
 
Хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, үүх, соёлоо хайрлан хамгаалах ухамсартай, улс орны хөгжилд хувь хүний оролцоо чухал гэдгийг мэдрүүлэх зорилготой уг төслийн ач холбогдол асар их юм.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулж буй энэ удаагийн "Бидний бахархал" уулзалт, өдөрлөгийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчид, 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд ирсэн шинэ дайчдын дунд явуулсан юм.
 
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг түшиглэн 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан уулзалт, өдөрлөгт ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Материал, техникийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр болон холбогдох албаныхан оролцлоо.
Уулзалт өдөрлөгийг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ "Эх орныхоо түүх, үнэ цэн, үнэт зүйлийг сайтар мэдэж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол хүмүүн, эр цэргийн алдар гавьяа, амжилт бүхнийг дээдэлж явах"-ыг онцолж, "Монгол бахархлын өдөр"-ийн болон "Бүгд найрамдах улсаа тунхагласны баяр"-ын мэндийг дэвшүүллээ.
"Бидний бахархал" төслийн хүрээнд энэхүү уулзалт, өдөрлөг цаашид ч үргэлжилнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.205.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.