Барилгын хөгжлийн төв, “Хьёндэ Элеватор Монгол” ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд инженер, техникийн ажилтнуудад “Сонгон суралцах багц цаг тооцох” сургалтыг үнэ төлбөргүй зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-08
Сургалтад хамрагдсан инженер, техникийн ажилтнуудад өнөөдөр сертификат гардуулж өгсөн юм. Арга хэмжээнд Барилгын хөгжлийн төвийн Сургалт судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин, дэмжигч байгууллагаар оролцсон МБҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Хулан, “Хьёндэ Элеватор Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхтуяа нар урилгаар оролцов.
Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин сертификат гардаж авсан 21 инженер, техникийн ажилтан болон цахилгааны инженерээр суралцаж байгаа оюутнуудад хандан үг хэлж, мөн Барилгын хөгжлийн төв дээр байгуулагдсан ХАБЭА-ын жишиг танхимыг танилцуулсан юм. Тэрбээр “Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож байгаа инженер, техникийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье. Манай Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсээс инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Мөн ЖАЙКА Олон Улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаагаа Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ жишиг танхим Барилгын хөгжлийн төвд байгуулагдсан. Бүрэн тоноглол бүхий манай танхимд онол, практик хосолсон сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулж байгаа тул Та бүхнийг ирж суралцахыг урьж байна” хэмээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.57.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.