Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнд батламж гардууллаа
Үйл явдал
/
2022-11-25
Гэр бүл, иргэдийг өөрсдөө эрүүл мэндээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлсэн, эрүүл мэндийн хувьд үлгэр жишээ, өрх иргэдийг урамшуулах, бусдад үлгэр дуурайлал үзүүлэхийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэнийг шалгаруулдаг.
 
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар Баянзүрх дүүргийн 203 цэцэрлэг шалгарч, батламжаа гардан авлаа. 203 цэцэрлэг нь Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлдэг хөтөлбөр арга хэмжээнүүдийн хүрээнд хамт олноороо идэвх санаачилгатай оролцдог. Цэцэрлэг дээрээ хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг байна.
Харин Эрүүл мэндийг дэмжигч өрхөөр А.Ганболдын гэр шалгарсан юм. Орчны тохижилт сайн хийж, хашаандаа нэрс, чацаргана тарьж хүнсэндээ хэрэглэдэг. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмждэг, эрүүл орчинг эрхэмлэдэг гэр бүл юм.
Энэ жилийн эрүүл мэндийг дэмжигч иргэнээр Баянзүрх дүүргийн иргэн А.Цэцэгсайхан шалгарлаа. Тэрээр 2006 оноос Сайн дурын идэвхтнээр ажиллаж, Өрхийн эрүүл мэндийн төвтэй тогтмол харилцаа холбоотой ажиллаж, эрүүл зөв зохистой хооллолтоороо үлгэр дуурайлал үзүүлдэг. Мөн Ковид-19 цар тахлын үед айл өрхөөр явж, мэдээлэл түгээх, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг болж ажилласан.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.