“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн үр дүнг хэлэлцлээ
Үйл явдал
/
2022-11-26
Японы Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “9202-МОН: Улаанбаатар Хотын Хүнсний Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Төсөл 2020-2023 онд хэрэгжүүлнэ
Хүнсний хаягдал нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны олон асуудлыг бий болгож байдаг. Тиймээс дахин боловсруулах арга, технологийг иргэдийн оролцоотой нэвтрүүлэхийн тулд төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Жижиг түвшинд 50 өрх, дунд түвшинд 10 байгууллага төсөлд оролцож байна. Баянзүрх дүүргээс 136 дугаар цэцэрлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 37 дугаар хорооны “Сэрэнэ таун” Сууц өмчлөгчдийн холбоо төсөлд хамрагдаж байгаа юм. Өнөөдөр төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ болон төсөлд оролцогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Төслийн хугацаанд ресторан, сургууль цэцэрлэг, хоолны газар, зах худалдааны төв, айл өрхийг хамруулсан хүнсний хаягдлын судалгаа явуулна. Мөн иргэдийн оролцоотой хүнсний хаягдлыг дахин боловсруулж компост бордоо хийж ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг турших юм. Төсөлд оролцож байгаа байгууллагууд тодорхой үр дүн гарсан гэдгийг өнөөдрийн уулзалтын үеэр хэлж байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.