ЭХЭМҮТ Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-11-26
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллахаар болж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарын үсэг зурж баталгаажууллаа. 

 Хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн насанд тохирсон олимпын боловсрол олгох төслийг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх дур сонирхолтой болгох зорилгоор спортын алдартнуудтай уулзалт өдөрлөг зохион байгуулах, ЭХЭМҮТ-ийн тав хүртэлх эмчийг Азийн спортын наадам үзэх эрхийг тусгайлан олгох, Спорт, олимпизмыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч, ажилтнуудыг МҮОХ-ны шагналаар шагнаж урамшуулах, төвийн зарим эмчилгээний тасгийг тоног төхөөрөмжөөр тохижуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.67.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.