Мэндчилгээ
Үйл явдал
/
2022-11-26
Тэртээ 1942 онд “Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс”-ийг МҮЭ-ийн Төв зөвлөлийн дэргэд байгуулсан нь одоогийн нийгмийн даатгалын байгууллагын анхны суурь тавигдсан түүхтэй. Одоогийн байдлаар нийгмийн даатгалын салбарт нийтдээ 1500 гаруй байцаагч, ажилтан ажиллан, аймаг, дүүрэг, сумд болон БНСУ-д нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж байна.
 
Өнөөдөр Нийгмийн даатгалын байгууллага нь 54 мянган ажил олгогч, 1.1 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, нийгмийн даатгалын санд 3.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3 хувийг эзэлж байна. Үүнээс жилд 800 мянга гаруй даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 3.5 их наяд төгрөгийг олгож нийгмийн хамгааллын салбарт томоохон байр суурь эзэлж байна.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн даатгалд даатгуулж үр шимийг нь хүртэж байгаа иргэд, даатгуулагчид, тэтгэвэр авагчид болон нийгмийн даатгалын салбарын ололт амжилт, хөгжил, дэвшлийн түүхэн жилүүдэд хамтдаа байж, 80 жилийн түүхийг бүтээлцсэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан ахмадууд, үе үеийн албан хаагчид Та бүхэнд талархлаа илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бидний хамтын ажиллагаа өргөжин дэвжих болтугай.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.115.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.