“Боловсрол Кап-2022” Спортын хоёрдугаар их наадамд 33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо
Үйл явдал
/
2022-11-30
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтын спортын хоёрдугаар их наадам амжилттай боллоо. 43 багийн 2000 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, цацагт бүжгийн тэмцээн гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдсөн. Нийлбэр дүнгээр Н.Энхбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт Ч.Ганбилэг захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль, гуравдугаар байрт Ж.Маргад захиралтай Singapore school of Mongolia тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Боловсролын салбарыг дэмжих, багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Боловсрол Кап-2022” спортын их наадмыг сэтгэл догдлон хүлээдэг гэдгээ багш нар хэлж байлаа. Энэ жилийн тухайд багш, ажилчдын ур чадварыг үнэлсэн, олон тамирчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.