Чингэлтэй дүүргийн 10-р хороонд маань ОУ-ын стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай ашиглалтад орлоо
Үйл явдал
/
2022-10-28

Чингэлтэй дүүргийн 10-хороо /гэр хорооллын дунд/ ОУ-ын стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, хүүхэд багачууд, залуучуудаа хүлээн авахад бэлэн боллоо. Энэхүү иж бүрэн спорт цогцолборыг ашиглалтад оруулахад төсөвт хөрөнгө, мөнгө суулгах, гүйцэтгэлд нь хяналт тавьж, гар бие оролцсондоо баяртай байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээг зохион байгуулж, цаашлаад тив, дэлхийд нэрээ дуурсгаж, эх орныхоо төрийн далбааг мандуулах олон хүүхэд, залуучууд төрнө гэдэгт итгэлтэй байна

Иргэд 1000 хүний суудалтай уг цогцолборт хоккей, усан сэлэлт, сагсан бөмбөгөөр хичээллэж цаашлаад өвлийн олимпийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах олон аваргууд төрнө гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.131.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.