Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээх нь зүйтэй
Үйл явдал
/
2022-11-01

МУ-ын 2023 оны төсөвт гэр хороолын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг Эрчим хүчний сайдын багцаас хассан. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдээс шөнийн цахилгааны хөнгөлөлтийг үлдээхийг хүссэн хүсэлт ирүүлснийг бүх шатанд танилцуулж хөндөж байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ цаг үед гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзэж. МАН-ын бүлэг дэмжиж улс төрийн шийдвэрээ гаргалаа. Харин одоо хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь чухал байна. Нийслэлийн 125 мянга, орон нутгийн 90 мянган айл өрхөд хөнгөлөлт үзүүлэхэд нийт 37 тэрбум төгрөг шаардлагатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.100.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.