ДАШТ-ий бүтээн байгуулалтад ажилласан цагаачдаас 400-500 хүн амиа алдсан байна
Үйл явдал
/
2022-12-01

Хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах хороонд ажиллаж буй Катарын албаны хүн энэхүү том арга хэмжээний бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчдаас 400-500 орчим нь амиа алдсаныг өчигдөр мэдээллсэн.

Хүний эрхийн байгууллагууд цагаач ажилчдын ажиллаж, амьдрах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал маш муу байсныг шүүмжилж байна.

“ДАШТ-ий бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчдаас амиа алдсан хүмүүсийн тоог бодитой, чин үнэнээр  хэлж чадах уу?” гэж Морганыг асуухад Тавади “Ойролцоогоор 400-500 хүн амиа алдсан. Нарийн тоог би мэдэхгүй байна. Үүнийг тодруулахаар ажиллаж байгаа” гэж хариулжээ.

Өмнө нь Катарын эрх баригчид энэ тоог 40-өөс хэтрэхгүй гэж мэдээлж байсан юм.

ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ФИФА 2010 онд Катар улсад олгосноос хойш бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн асуудал сөхөгдөж эхэлсэн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.