Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэдтэйгээ уулзалт хийв
Үйл явдал
/
2022-11-09

Өнөөдөр /2022.11.08/ Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэдтэйгээ уулзаж, МУ-ын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед иргэдийнхээ санал, хүсэлтийг сонслоо. Юуны түрүүнд иргэд гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болж, олон нийтийнхээ саналыг, бодит тооцоо судалгаан дээр үндэслэн, шат шатанд нь уламжлан шийдвэрлэж, шаардлагатай хөрөнгө мөнгийг Улсын төсөвт суулгасанд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн дэд бүтцийн инженерчлэлийг хороо бүрт хэрэгжүүлэхийн зэрэгцээ дахин төлөвлөлтийг тооцоо судалгаан дээр үндэслэн зохион байгуулахыг хүссэн юм. Бид цаашид газраа үнэ цэнэтэй болгох ёстой. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар тэр дундаа эмийн чанар, үнийн асуудалд онцгойлон анхаарч, иргэдийнхээ бодит байдал, наад захын асуудлыг олж харан, иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэж ажилладагт талархлаа илэрхийлж урам зориг өгсөн 13-р хорооны иргэддээ баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.