Нийслэл, орон нутгийн нийт 200 орчим мянган айл, өрх шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд хамрагдана
Үйл явдал
/
2022-11-12
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар "Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан" гэдгийг тодотголоо
-Гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс үзүүлдэг билээ. Гэвч 2023 оны улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй байсан юм.
-Харин тухайн төсвийг салбарын сайдын багцад суулгасан талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Бид иргэдийнхээ саналыг тусгаж, шөнийн цахилгааны тарифын 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгаж чадсан" гэдгийг хэллээ
 
Нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мянган гэр хорооллын айл, өрх шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд үргэлжлүүлэн хамрагдахаар болж, шаардлагатай төсвийг /33 тэрбум төгрөг/ Улсын төсөвт суулгасан сайхан мэдээгээр шинэ өдрийг эхлүүлж байна.
МУ-ын 2023 оны төсвийг хэлэлцэж эхлэхэд Эрчим хүчний сайдын багцаас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд шаардагдах мөнгийг хассан байсан. Харин иргэдтэйгээ хийсэн уулзалтуудын үеэр айл, өрхүүдэд хамгийн их дэмжлэг болж байсан шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж, 80 мянга орчим иргэний гарын үсэг цуглаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Миний бие олон нийтийнхээ саналыг бодит тооцоо судалгаан дээр үндэслэн шат шатанд нь уламжилж ажиллалаа.
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр уг асуудлыг хөндөж, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзсэн бөгөөд МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэнээр улстөрийн шийдвэр гаргасан юм. Мөн Байнгын хороо, Төсвийн ажлын хэсгүүдийн хуралдаанд зөвхөн нийслэл бус орон нутагт ч гэр хорооллын айл, өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжлэх ёстой хэмээн үзэж, төсвийг нь баталлаа.
Олон нийтийнхээ санал, хүсэлтийг шат шатанд нь уламжилж, хамтдаа үр дүнд хүрсэндээ баяртай байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.