“Эх нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болж, эмч мэргэжилтэн, хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл оролцлоо
Үйл явдал
/
2022-11-24
Энэхүү хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарын бодлого, жирэмслэлт, төрөлтийн үеийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Улсын хэмжээнд эх нярайн, эндэгдэл буурахгүй, нярайн шарлалтаас болж хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаа нь бодлогын түвшинд шинэчлэл хийж, засч, сайжруулах шаардлага байгааг харуулж байна.
Цаашид эх, нярайн эндэгдлийг бууруулж, нярайн шарлалтаас үүдсэн эмгэгийг оношлохын зэрэгцээ суурь судалгааг хийх, жирэмсний болон төрсний дараах хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн нярайн шарлалтын аппаратын хүртээмжийг нэмэгдүүлж, энэ салбарт ажиллах хүний нөөцийн асуудлыг ч анхаарч үзэх ёстой. ОУ-ын байгууллагаас нярайн шарлалтын аппаратыг эмнэлгүүдэд өгдөг ч бодит байдал дээр хүртээмжийн асуудал хэр байгааг хяналт тавьж ажиллана.
Түүнчлэн жирэмсэн ээж төрөх эмнэлгээ өөрөө сонгож, үйлчлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Гэтэл ЭМДС-аас санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож эхлэхэд ачаалал их байсан ч төрөх эмнэлгүүд авдаг. Харин цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн ачааллыг хувийн хэвшил рүү шилжүүлье гэдэг бодлогыг салбар бүрт барьж байна. Гэхдээ эрүүл мэндийн салбар хүний эрүүл мэнд, амь настай холбоотой учраас хувийн эмнэлгүүд стандартаа маш сайн хангасан байх ёстой. Мөн ЭМДС-аас олгогдож байгаа хөнгөлттэй эмийн чанар, үнийн асуудал дээр онцгойлон анхаарч, хяналт тавьж ажиллах болно
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.55.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.