“Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” 16 хоногийн үндэсний аян эхэллээ
Үйл явдал
/
2022-11-25
Монгол гурван эмэгтэй хүн тутмын 1 нь бие болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эмэгтэйчүүдийн 60 хувь нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг гэсэн харамсалтай судалгаа бий. Мөн цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл 38 хувиар өсчээ.
Тиймээс аянд хүн бүр нэгдэж, зөвхөн 16 хоног бус өдөр бүр нандин бүхнээ хайрлаж, хамгаалахыг та бүгдээсээ уриалж байна. 
-Хүн бүр тэгш эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасны дагуу охид, эмэгтэйчүүдээ хайрлах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай санхүүжилтийг суулгах тал дээр УИХ, УИХ дахь Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгээс онцгойлан анхаарч ажиллаж байна.
-УИХ-ын НББХ-ны дэргэдэх Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн 85 хувь нь архинаас хамааралтай гэсэн судалгаа гарсан. Тиймээс УИХ-аас согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулыг 2022 оны 7-р сарын 5-нд баталж, уг хууль 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд явагдаж байна.
-Хүүхэд хамгааллын зардлыг жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлж 2023 оны төсөвт 13 тэрбум төгрөг суулгасан. ОУ-ын судалгаанд хүүхэд хамгааллын зардал хамгийн наад зах нь 11 тэрбум төгрөг байж үр дүнд хүрдэг. Харин одоо хүүхэд хамгааллын 13 тэрбум төгрөг эзэндээ хүрч, үр дүнд хүрэх нь чухал байна.
-Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах шаардлагатай байна. Энэхүү хууль нь хүүхэд хамгаалал, жендэрт суурилсан хүчирхийллийг арилгахад чухал үүрэгтэй.
Тиймээс амьдралын нандин болсон гэр бүл, охид, эмэгтэйчүүдээ хайрлаж, хамгаалахыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.