Өмнөговийн МАН нүүрсний хулгайн асуудалд орон нутгийн Тавантолгой руугаа чичрэн дайралт хийж байна
Үйл явдал
/
2022-12-01
Нүүрсний хулгайн асуудал нийгэмд хурцаар тавигдаж байна.
Харин энэ асуудлыг ганцхан Өмнөговь аймгийн орон нутгийн Тавантоглой уурхайн, хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэтэй холбож, нэг хүн их наядаар хэмжигдэх нүүрс хулгайлаад идчихсэн юм шиг  Монгол улсын иргэн бүр 125 сая төгрөг авна гээд хэдэн хоног шуугив.

Л.Оюун-Эрдэнийн ЗГ саяхан төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанидаа асуудал байгааг зарлаж, онцгой дэглэм тогтоож бүрэн эрхэт төлөөлөгч томилсон. Энэ асуудлын дараа УИХ- дээр түр хороон дээрх хил гаалийнхантай бүрдүүлэлтгүй нүүрс хилээр гаргасан тухай албан мэдээлэл хийгдсэн гэж УИХ-ын гишүүд мэдээлэл хийж эхэлсэн.

Хүн болгоны ярьж буй нүүрсний хулгайд орон нутгийн өмчит Тавантолгой юм уу, Ажнайн Бат-Эрдэнэ юм уу, эрх баригч МАН  юм уу, хил гаалиа манаж чадаагүй төрийн албан хаагчид уу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.

Яригдаад байгаа нүүрсний хулгай нь Эрдэнэс тавантолгой, Хилийн цэрэг, Гаалийн байгууллага  цаашлаад МАН-ын хорооны хагарал, тэр дундаа намын генсекийн суудлийн төлөөх дайн гэж харагдаж болохоор харагдаж байгаа юм. Өмнөговь аймгаас өнөөдөр нэг ч төрийн сайдгүй, нэг ч төрийн нарийнгүй, нэг ч газар агентлагийн дарга байхгүй болохоор байгаль орчноо доройтуулж, баялагаа гадныханд цөлмүүлж байгаа нь намын талцал эв нэгдэлгүй байгаатай холбоотой.

Өмнөговь аймгийн сөрөг хүчин МАН-д ийм байдлыг зориуд үүсгэж нөхцөл байдлыг хүндрүүлдэг хэдхэн үл бүтэх нөхдүүд байдаг. Нүүрсний хулгай гэх энэ МАН-ын том зодоон дунд орон нутгийн Тавантолгойгоо гүтгэж хамаатуулж байгаа нь ажлыг нь гацааж төсөв санхүүг хүнд байдалд оруулж мэдэх эрсдэлтэй. Өмнөговь аймгийн төсвийн дийлэнхийг орон нутгийн Тавантолгойгоос бүрдүүлдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.