Арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлнө
Үйл явдал
/
2022-12-02

10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд хөнгөлөхөөр боллоо.

Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум сууринд 48 мянган айл өрх хамрагдах юм. Агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх зорилготой энэ хөнгөлөлт ачаалал багатай шөнийн цагаар ямар ч үнэгүйгээр хойд хөршид нийлүүлдэг илүүдэл эрчим хүчээ иргэд айл өрхүүддээ өгөөжтэй хүртээх гэсэн төрийн бодлого юм.

Тиймээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд Та бүхэн цагийн ялгууртай тоолууртай болох нь чухал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.100.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.