Дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн сав руу хоёр ажилтан унасан байх магадлалтай
Үйл явдал
/
2022-12-03
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө

Тэрээр “Газрын тосны бүтээгдэхүүн агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газрын гадаргуу дээр унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна. Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгохоор ажиллаж байна. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.