1.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржина
Үйл явдал
/
2022-12-03

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа. Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар 

  • Өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, 
  • Өөрийн аймгийн бусад сумын нутагт 5.0 мянган өрх, 2.4 сая мал, 
  • Сум дундын отрын бүс нутагт 1.1 мянган өрх, 508.0 мянган мал, 
  • Аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, 
  • Хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин өрх, 1.5 сая мал,
  • Байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт 7.7 мянган өрх, 3.2 сая мал
  • Нийт 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдлаа. 

Отроор өвөлжих малчин өрх, малын тоо өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.169.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.