Бахархан дуурайх ахмад үеийнхэнтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-11-24

Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Бахархан дуурайх ахмад үеийнхэн” сэдэвт уулзалт өдөрлөг юм. Тус өдөрлөгийг цехийн захиргаа, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж, цехийнхээ 20 болон 30-аас дээш жил ажиллаж буй ахмад ажилтнуудаа урьж оролцуулав. 

      Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех нийт 239 ажилтантай бөгөөд тэдгээрийн 60 нь Эрдэнэт үйлдвэрт 21-ээс дээш жил, 7 нь 31-ээс дээш жил тус тус ажиллаж буй ахмад ажилтнууд юм.  “Бахархан дуурайх ахмад үеийнхэн” уулзалт, өдөрлөгт цехийн ахмад ажилтан, Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварын мастер Б.Цэрэндаш, Холбооны хэсгийн кабелчин Цэдэнсодном, Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсгийн дээж авагч Ариунжаргал, Уулын тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн хянах хэмжих хэрэгсэл автоматикийн засварчин Б.Дүгэрсүрэн нар оролцон залуучууддаа захиас сургаалаа хэлсэн бол залуу үеийнхэн баяр хүргэж, сэтгэлийн үгтэй талархлын захидлаар хариу барилаа. Түүнчлэн ахмадууддаа амьдралынх нь баяр жаргал, дурсамж өгүүлсэн видео бичлэг хийж дурсгахын зэрэгцээ мөнгөн дэмжлэг гардуулсан юм. Энэ үеэр олон залуусыг инженер, мастерын түвшинд бэлдэж, мэдлэг туршлагаа өвлүүлэн үлдээж буй мастер Б.Цэрэндаш сайхан хамт олон дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, өөрийн бэлдсэн арав гаруй шавь нь  амжилттай ажиллаж яваад сэтгэл өндөр байгаагаа хуваалцлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.