Нөлөөллийн аян өрнүүлсэн шилдэг багууд тодорлоо
Үйл явдал
/
2022-11-30

 Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийнхөн нөлөөллийн аяны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулав. Нөлөөллийн үйл ажиллагааны тайланг хөтөлбөрийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Атарбаяр танилцуулж, багуудаас зохион байгуулж буй төрөл бүрийн нөлөөллийн чиглэлийн ажлууд үр дүнтэй хэрэгжсэнийг онцлов. Нийгэмд сайн сайхныг түгээхийн зэрэгцээ үйлдвэрийн үнэт зүйлийг бэхжүүлж, эерэг өөрчлөлт бий болгох зорилготой нөлөөллийн ажлаараа Б.Ширзаан ахлагчтай “Lead4EMC” баг тэргүүлж, Ч.Баярмагнай ахлагчтай “Synergy” баг, М.Дорж ахлагчтай “Түлхүүр” багийнхан удаалж, шилдгүүдийн шагнал хүртэв. Энэ үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр энэ жилээс ахисан түвшинд хэрэгжиж буй хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүд нь  Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлсэн хүний нөөцийн  багц стандартын нэг чухал хэсэг гэдгийг онцоллоо. Мөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд Эрдэнэт үйлдвэр анх удаа “Залгамжлалын журам”-аа боловсруулан баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрт амжилттай оролцсон ажилтнуудыг дэвшин ажиллах нөөцөд бүртгэх тухай тусгасан нь бидний ажлын хамгийн том үр дүн гээд нөлөөллийн аяны тэргүүлэгч багуудад баяр хүргэж, амжилт хүслээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.87.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.