С.Ганбаатар: НҮБ-аас Монгол Улсын шүүх тогтолцоо дампуурлын байдалд байгааг хэлчихсэн!!!
Үйл явдал
/
2022-12-03
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Шүүхд мэргэжилдээ үнэнч, олон сайхан хүмүүс ажиллаж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн нийтээрээ шүүхийн тогтолцоонд гутарч байна. УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог, та нарыг бол сонгодоггүй. Монголоор дүүрэн хулгай байна. Оюу-толгойг тойрсон хулгайн асуудлыг би хорин жил ярьсан. Үүн дээр Монголын шүүх таг. Та нараас ичсэндээ Швейцарын шүүх дүгнэлт гаргаж эхэлж байна. Та нараас ичсэндээ Олон улсын шүүх ажиллаж эхэлж байна шүү дээ. Та нар ажил хийдэггүй. УИХ-ын гишүүд, сэтгүүлчид та нарын өмнөөс ажил хийж байна. НҮБ-аас Монгол Улсын шүүх тогтолцоо дампуурлын байдалд байгааг хэлчихсэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.67.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.