“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-нд нэгдлээ
Үйл явдал
/
2022-11-29
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Монгол Улс 1997 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байна.

 
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Цагаан туузтан” хөдөлгөөнд нэгдэж, энгэртээ цагаан тууз зүүж “Эрхэм бүхнээ нандигная”,”Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж аяныг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.186.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.