“Авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-03-22

Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн Шударга ёсны клубын үйл ажиллагааны график хуваарийн дагуу БГД-ийн Нийгмийн ажилтнуудад "АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ, ШУДАРГА ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго болон сургуулийн удирдлагууд оролцов.

Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандорж, комиссар Г.Ундармаа, 40 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан О.Гансүх, О.Сүнжидмаа нар хамтран явууллаа.

Сургалтаар авлига, авлигын шалтгаан, боловсролын салбар дахь авлигын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сурагчдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх арга зам, Шударга ёсны клубын үйл ажиллагаа, зорилго, чиглэл сэдвүүдээр илтгэгч нар мэдээлэл өгч, дүүргийн Нийгмийн ажилтнуудыг чадваржууллаа. Сургалтад Баянгол дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх нийгмийн ажилтан оролцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.157.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.